Бидний тухай


 

 

 “Торго Загвар ” ХХК  нь анх 2000 оны 10-р сарын 29-нд  үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш уран хийц дахин  давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн. Цэвэр 100%-ийн хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд чанарын торгыг оруулж ирэн худалдах, түүгээрээ Монгол үндэстэн ястны уламжлалт болон орчин үеийн хэв загварын хувцасыг хэрэглэгчийн хүссэн хийц загвараар чанарын өндөр түвшинд урлан оёж үйлчлэх, шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэх мөн олон улсад Монголын соёл  Торго брендийг таниулах үндсэн зорилготой.

 

Монгол хувцасны тухайн жилийн шинэ загвар, чиг хандлагыг тодорхойлогч “Torgo haute couture” шоуг зохион байгуулдаг бөгөөд улс төр, урлаг соёл, бизнесийн салбарын нэр хүндтэй зочид оролцож манай байнгын үнэ цэнэтэй хэрэглэгчид болдогоороо онцлогтой.

“Торго” брэндийн нэрийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниулах, нэвтрүүлэх зорилтын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХӨХ хотод албан ёсны салбараа нээсэн.

 

Үйл ажиллагааны чиглэлүүд

  • Захиалгат хувцасны үйлдвэрлэл
  •  Торго болон бэлэн бүтээгдэхүүний худалдаа
  • Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах
  • Хувцас түрээс
  • Модель агентлаг

 

ШАГНАЛУУД

2004 онд “Эмэгтэй удирдагч сан” –аас “Шилдэг захирал”

2004 он - “Бахархалт үндэсний хувцас” наадмаас “Үдшийн гоёл” шилдэг коллекци

2005 онд “Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс” -ээс Б.Ачтуяамаа Тэргүүний татвар төлөгч иргэнээр тодорсон

2008 онд Гоёл  наадмын өдөр тутмын хувцас коллекцын “Шилдэг загвар зохион бүтээгч”

2012 онд Сингапур улсад зохион байгуулагддаг олон улсын загварын долоо хоногт оролцож өөрийн бүтээл, коллекцоо дэлхийн хэмжээнд амжилттай танилцуулсан.

2012 онд дизайнер О.Болдын зохиосон Үндэсний хувцасны хэвлэлттэй үндэсний марк хэвлүүлэн гаргасан